Click Here

Search...

Loading

OWN THE WORLD

Sunday, January 24, 2010

Google-ээр мөнгө хийх буюу бизнес боломж

Internet ашиглан мөнгөтэй болох олон олон аргууд бий гэж боддог. Миний мэдэх нь л google adsense байгаа болохоос бусад боломжуудыг дурдахгүй яваад байх шиг. Тэгвэлgoogle гэх ертөнцийг ашиглан өөрийн бизнесээ өргөтгэж тэр ч бүү хэл мөнгө олох боломжтой. Гэхдээ зүгээр л сууж байгаад мөнгө таны халаасанд ороод ирнэ гэдгийг төсөөлөхийн ч хэрэггүй. Ямартай ч бага зэргийн ажиллагаа танаас шаардах нь зүйн хэрэг. Ингээд Google-ын бизнес боломжийн талаар цухас өгүүлсүү.


  • AdWords: Хамгийн бага зардалаар дэлхий даяар бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах боломж. Та google-д багахан хэмжээний төлбөр төлөөд дэлхий дамнасан хүн бүрийн өмнө хүрэх сурталчилгааг хийлгэж болно. Итгэ.

  • Adsense: Хамгийн энгийн, хамгийн том мөнгө олох боломж. Хэн нэгний AdWordS үйлчилгээг та бусдад дамжуулж хүргэсэнээр буюу 3 дахь ч сурталчилагч болсоны төлөө авч буй таны цалин. Энд таны оролцоо маш бага. Та зүгээр л өөрийнхөө блог, сайтыг олон хэрэглэгчидтэй байлгаж чадвал тэдгээр хэрэглэгчидийн ядаад нэгэнд нь хэрэг болгох сурталчилгааг google санал болгож чадна. Зүтгэ.

  • Blogger: Мэдээж хэрэг шууд блог гэж танд бууна. Гэхдээ blogger-ыг ашиглан өөрийн цахим хуудасаа болгосон хувь хүн, компаниуд бишгүй бий. Юм энгийн байхдаа зүгээр. Заавал мэдээллийн чанартай web-ыг хийлгэж зардал гаргаад жил болгон host-д мөнгө төлөөд байх шаардлагагүй шүү дээ. Blogger-д шууд domain холбочиход л хангалттай. Ийм боломж бий. Хэрэв статик гэхгүй бол google site гэж бас бий.

  • Google Checkout: Сүүлийн үед хүч түрэн орж ирж буй Online төлбөр тооцооны төгс систем. Жинхэнэ Online худалдаа бизнес хийх боломжийг танд олгоно.

  • Youtube: internet-ын түүхэнд томоохон хувьсал хийсэн сайт гэдгийг мэдэх байх. Мянга мянган хэрэглэгчидтэй энэ сайтыг ашиглан та дуу, хөгжим,бүжиг өөрийн хийж чаддаг бүгдээрээ дэлхийн хэмжээний од болох боломжийг олгож чадна. Мөн та төлбөртэйгээр видеонуудаа зарчиж болно.
Энэ мэтчилэн google-ээс гаргасан бусад төрлийн бүтээгдэхүүнүүд(google apps, google pack) бүгд таны бизнес ажилд чинь ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх зорилготой байдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та л сэтгэж чадвал маш олон боломжуудыг та бидэнд гаргаж өгсөн байх юм.

No comments:

Post a Comment