Click Here

Search...

Loading

OWN THE WORLD

Friday, February 12, 2010

Гэгээн Валентин ий Түүх!

Жил бүрийн 2-р сард дэлхийн даяараа Гэгээн Валентины баярыг өргөн тэмдглэдэг. Сүүлийн жилүүдэд манай залуучууд ч энэ баярыг гоё л тэмдэглэж байга, хосууд бие биедээ бэлэг дурсгалын зүйлс өгөө л. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ?
 
Жил бүрийн энэ баяраар цэцэг, шоклад болоод онцгой бэлгүүдийг хосууд бие биедээ өгч, ариун хайрын сэтгэлээ илчилдэг. Харин энэ 2-р сарын 14-ний өдрийн Гэгээн Валентины баяр хэмээн нэрийддэг билээ. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ? Түүх сөхөж үзвэл энэ талаар гурван янзын өөр домог, үлгэр байдаг.

1-р түүх: 3-р зууны үеийн Ром хотноо Валентин хэмээгч нэгэн лам байсан. Гэтэл тэр үеийн захирагч хаан Claudius II ганц бие эрчүүд гэрлэж, эхнэр хүүхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцжээ. Тиймээс тэрээр энэ талаар хууль гаргаж. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудын нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ч ламыг цаазалсан бөгөөд үүнээс хойш Валентин ламын дурсгалыг хүндэтгэн уг баярыг нас барсан өдрөөр тэмдэглэдэг болжээ.

2-р түүх: Ромын харгис шоронд тамлагдаж, зовсон Христ шашинтнуудад туслаж бай үеэрээ Валентин алагдсан. Иймээс Христ шашинтнууд түүний дурсгалыг хүндэтгэн уг баярыг үндэслэсэн.

3-р түүх: Валентин хамгийн анхны ил захидлыг өөрөө бичсэн гэдэг. Тэрээр шоронд байх үеэрээ өөрийг нь хорисон хүний залуухан охинтой хайр сэтгэлийн холбоотой болсон ажээ. Охин Валентиныг цаазлуулхаас өмнө ирж уулзсан агаад Валентин үхэхээсээ өмнө охинд нэгэн захиа илгээжээ. ?үндээ "Чиний Валентинаас" хэмээн гарын үсгээ зурсан байсан. Энэ үгийг одоо хүртэл ил захидал дээр хэрэглэдэг гэнэ.

Уг гурван түүхээс эхний түүхийг хамгийн бодитой хэмээн хүмүүс итгэдэг юм. Гэгээн Валентины баяр дэлхийн олон оронд өргөн дэлгэр тэмдэглэгддэг бөгөөд 17-р зууны үеэс Америк, Англи улсууд энэ баярыг тэмдэглэж эхэлжээ. Одоогоор Америк, Англи, Франц, Австрали, Канад, Мексик зэрэг улсад маш өргөн тэмдэглэгддэг. Ил захидлын холбооны судлагаагаар жил бүр энэ баяраар нэг тэр бум ил захидал илгээгддэг ажээ.

No comments:

Post a Comment