Click Here

Search...

Loading

OWN THE WORLD

Thursday, June 4, 2009


Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа. Өнгөрсөн сард тоглолт цөөхөн болсон болохоор тэргүүлэгчдийн байранд орц өөрчлөлт орсонгүй. Испаний шигшээ 1761 оноотойгоор тэргүүн байрандаа заларсаар байна. Тэд Европын аваргаас хойш чансааг тэргүүлж байгаа ба хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө 319 оноогоор тасраад байгаа юм. Нисдэг Голлландууд 82 оноо цуглуулсныхаа ачаар Германы өмнө орж хоёдугаар байранд жагссан ба энэ нь тэдний 2005 оноос хойшхи оргил амжилт нь аж. Хөлбөмбөмбөгийн шидтэнүүд нэг байр ухарч, Италийг урдаа алдсан бол Аргентинчууд мөн эртний дайсан Английн шигшээд гүйцэгджээ. Эхний тавин орнууд дотроос хамгийн том ”ухралт” хийсэн багаар Чили тодорчээ. Таван сарын чансаагаар 26-д эрэмбэлэгдэж байсан тэд бүр 37-р байр руу унасан байх юм. Манай орны хувьд 176-р байранд 68 оноотой бичигджээ. Манай шигшээ өнгөрсөн 4 сард Макаогийн шигшээг буулган авсанаар ийнхүү түүхэн дэх хамгийн оргил чансаандаа хүрээд байгаа юм. Бидний ард хөлбөмбөг төдийлөн хөгжөөгүй 30 орон жагсаж байна.
байр баг оноо +/- байр +/-
оноо
1 Spain Испани 1761 0 Equal 32
2 Netherlands Недерланд 1442 1 Up 82
3 Germany Герман 1378 -1 Down 16
4 Italy Итали 1292 1 Up 21
5 Brazil Бразил 1288 -1 Down 7
6 England Англи 1225 1 Up 52
7 Argentina Аргентин 1203 -1 Down 8
8 Croatia Хорват 1200 0 Equal 49
9 Russia ОХУ 1167 0 Equal 50
10 France Франц 1067 0 Equal -7
11 Portugal Португал 1004 0 Equal -9
12 Turkey Турк 964 2 Up 41
13 Paraguay Парагвай 961 4 Up 55
14 USA АНУ 947 1 Up 28
15 Czech Republic Чех 943 -3 Down -25
16 Switzerland Швейцарь 931 2 Up 48
17 Greece Грек 922 -4 Down -5
17 Uruguay Уругвай 922 -1 Down 13
19 Ukraine Украйн 891 3 Up 59
20 Serbia Серби 870 3 Up 51
175 Palestine Палестин 69 0 Equal 0
176 Mongolia Монгол 68 0 Equal 0
177 Belize Белиз 64 2 Up 4

No comments:

Post a Comment