Click Here

Search...

Loading

OWN THE WORLD

Thursday, June 4, 2009

Барса - Жинхэнэ аваргууд

2008-2009 оны улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд Испаний Барселона клуб Английн Манчестер Юнайтед клубыг хожсоноор энэ улиралд хет-трик хийлээ.

flc301

Сэр Алекс Фергюсоны хэлснээр Барселона яах аргагүй илүү баг нь байж чадсан, жинхэнэ аварга баг шиг тоглолт үзүүлж чадсан.

Манчестер Юнайтед тоглолтыг тун эрчтэй эхлүүлж, бараг эхний минутанд гоол хийх дөхсөн гэхэд болно. Криштиану Роналдугийн чөлөөт цохилтыг Вальдес бүрэн аюулгүй болгож чадаагүй бөгөөд Пак ойсон бөмбөгийг нэмсэн ч “шувуу буудсан”. Гэхдээ л эхний 9 минутанд үзүүлсэн МЮ-ийн тоглолт олон олон фэнүүддээ асар их итгэл, найдвар бэлэглэсэн байх.

Гэвч Барса бараг анхны довтолгоогоороо л гоол хийснээр тоглолтын дүр зураг орвонгоороо эргэсэн гэхэд болно. Талбайн төвөөс Андрьес Иньеста бөмбөгийг эзэмшин тууж явсаар Самуэль ЭтоОд дамжуулахад Камерун довтлогч Премьер лигийн шилдэг хамгаалагч Н. Видичийг хуурч, хаалганд цохисон нь гоол болсон юм. 3 жилийн өмнө Парисийн финалд ЭтоО мөн л гоол хийж байлаа. Сүүлийн хэдэн тоглолтонд тун тааруу байсан Самуэль хамгийн чухал Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд гоол хийх ёстой байж.

“Тэдний эхний гоол биднийг алсан. Тэдний анхны довтолгоо байсан, тэд гоол хийсэн. Бид сайн эхэлсэн ч гоол алдсаны дараа бага зэрэг нервтэж, тэд ч бүх л шөнийн турш бөмбөг эзэмшлээ” хэмээн Фергюсон хэлжээ.

21-тэй Мессигээс гадна 22-той Пике, 20-той Бускетс, 18-тай Бояан зэрэг Барсагийн академиас төрөн гарсан залуу тоглогч нар Барсаг дараа дараагийн улирлуудад олон ялалтанд хүргэх биз. Зарим нэг нь Барсагийн энэ амжилтыг зөвхөн эхлэл ч гэж нэрлэж байна.

Аваргуудын лигийн шигшээ тоглолт:

Барселона - Манчестер Юнайтед 2:0

Гоол: Это’О, 10; Месси, 70
Барселона: Вальдес, Пике, Пуйоль, Эрнандес, Иньеста (Родригес, 90), Это’О, Месси, Анри (Кейта, 72), Силвиньо, Туре, Бускетс
Манчестер Юнайтед: ван дер Сар, Эвра, Фердинанд, Криштиану Роналду, Андерсон (Тевес, 46), Руни, Гиггз (Скоулз, 75), Пак Чжи Сун (Бербатов, 66), Видич, Каррик, О’Ши

Шар хуудас: Пике, 16 - Криштиану Роналду, 78; Скоулз, 80; Видич, 90
Шүүгч: Бузакка (Итали)
Рим. “Стадио Олимпико” цэнгэлдэх

3 comments: