Click Here

Search...

Loading

OWN THE WORLD

Thursday, June 4, 2009

Лейкерс үү? Мэжик үү?

09finals_header_608x50

Коби Брайант, ЛеБрон Жеймсийн халз өрсөлдөөнийг үзэж чадахгүй нь бага зэрэг харамсалтай. Гэхдээ шигшээ тоглолт үүнээс болоод уйтгартай болохгүй. ЛеБроныг багийг сайн баг л хожиж гарч ирсэн. Лейкерсийн эсрэг сайн баг тоглох нь тодорхой. Мэжик энэ улиралд Лейкерсийг 2 тоглож 2 хожсон, тэдэнд хожигдоогүй ганц баг. Мөн Мэжик улиралд 60-аас дээш хожсон Лейкерс, Селтикс, Кавальерстэй нийт 9 тоглож 6-д нь хожсон. Энэ амжилтаа плей-оффт ч үргэлжлүүлж 2 дахь шатанд өнгөрсөн улирлын аваргуудыг, бүсийн аваргын төлөө Кавальерсийг тус тус хожоод байна.

Хэрэв Мэжик аваргын төлөөх цувралд хожвол энэ нь тэдний анхных болоод зогсохгүй лигийн түүхэнд бичигдэнэ. Тэд плей-оффт тэр улиралдаа 60-аас дээш ялалт байгуулсан 3 багийг хожсон болно.

Лейкерс 15 дахь аварга цолоо авах уу. Лейкерс 2000-2002 онд 3 дараалан аваргалж байсан. Гэхдээ эдгээрийг олон хүн Шактай холбодог. Коби цэвэр өөрийнхөө нэр дээр хэлэгдэх аварга цолны төлөө өнгөрсөн улиралд зүтгэж, аваргын төлөө шалгарсан ч Бостонд хожигдсон. Док Риверсийн үнэтэй хослолыг Пол Пирс баярласандаа гаторэйд ундаагаар “будаа болгож” байгааг, шийдвэрлэх тоглолтонд Бостон 39 онооны илүүтэй хожиж байгааг бид харсан.

nba_g_bynum_howard_576

Гэхдээ Коби бууж өгсөнгүй, багийн нөхдийнхөө тусламжтайгаар энэ жил дахин шигшээ тоглолтонд үлдлээ. Лейкерс - Мэжик. Disney Land - Disney World. Шигшээ тоглолтонд нэг ч удаа хожиж байгаагүй Мэжик, 81 удаа хожиж байсан (гэхдээ 86 хожигдсон) Лейкерсийн эсрэг.

Ховардыг Байнум хэрхэн хамгаалах бол? 1990-ээд оны дунд Хаким Олажьювон - Патрик Юинг, Хаким Олажьювон - Шакил О’Нил зэрэг лигийн шилдэг төвийн тоглогчдын дуэль бүхий шигшээ тоглолтууд болж байсан. Түүнээс хойш дахин ийм дуэль бараг болоогүй. Харин энэ удаа лигийн шилдэг төвийн тоглогчид өрсөлдөх нь. Гэхдээ Байнум улирлын дундуур гэмтсэнээс болж олон тоглолт өнжсөн, эргэн ирээд плей-оффт тун хангалтгүй байна. Фил Жексон ч Байнумд итгэхгүй байгаа, талбайд тун цөөн минут тоглуулж байгаа. “Би өөрийнхөө тоглолтыг гаргаж чадахгүй байна. Надад арай олон минут хэрэгтэй” зэргээр Байнум сэтгэгдлээ илэрхийлж байсан. Шигшээ цувралд Байнум сайн тоглоно гэсэн баталгаа ер нь бага л байна. Байнум өмнөх цувралууд шиг эрт олон алдаа аваад талбайд цөөн минутыг өнгөрөөвөл Лейкерст хэцүү л байх. Тэгвэл Газоль Ховардыг хамгаалах болно. Газолийн хажууд Ховард “аварга амьтан”. Газоль яаж ч хичээгээд хамгаалж чадахгүй. Төвийн тоглогчийн байрлалд Орландо илт илүүрхэх нь мэдээж. Гэхдээ Ховард торгуулийн шидэлтүүдээ сайн гүйцэтгэхийн дээр өөрөө олон хувийн алдаа гаргаж болохгүй.

5 comments:

  1. unuudur hojson whahha naad muu black mamba gasol 2 chini pietrusd bumbuguu aldaad

    ReplyDelete
  2. az az odo hojihiin harnaaaaaaaaaaaaaaa!!!!!!!!! LAKERS BLACK MAMBA

    ReplyDelete